MY SITE
  • НҮҮР
  • БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ
    • ТЭСРЭХ БОДИС ИМПОРТ
    • ӨРӨМДЛӨГ
    • ТЭСЭЛГЭЭ
    • ТЭСРЭХ БОДИС ТЭЭВЭРЛЭХ, ХАДГАЛАХ
  • Бидний тухай
    • АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
  • Холбогдох

​ТЭСРЭХ БОДИС АЮУЛГҮЙ ТЭЭВЭРЛЭХ, ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

​​Бид харилцагч аж ахуй нэгж байгууллагын хүсэлтийн дагуу тэсэлгээний хэрэгслийн захиалга, хадгалалт, тээвэрлэлтийн үйлчилгээг нэмэлтээр мэрэгжлийн өндөр түвшинд үзүүлж байна. Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт манай тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн шаардлагыг бүрэн хангасан, тусгай харуул хамгаалалт бүхий 24га талбайтай тэсрэх материал үйлдвэрлэх, хадгалах зориулалттай агуулах байрладаг. 
Бид тэсрэх бодис болон тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн 
стандартын шаардлага иж бүрэн хангасан, тэсрэх бодистой харилцах эрхтэй мэргэшсэн жолооч, бүрэн тоноглогдсон, битүүмжилсэн тээврийн хэрэгслээр, аюул осолгүй, түргэн шуурхай, найдвартай тээвэрлэн хүргэж байна. Нэг удаагийн тээвэрлэлтээр 100тн хүртэлх тэсрэх материал, түүнд ноогдох тэсрэх хэрэгслийн хамт тээвэрлэх хүчин чадалтай. 
Picture
Тус үйлдвэрийн байршлыг бид Монгол улсын баруун аймгуудын уул уурхайд тэсрэх материал нийлүүлэх, Улаанбаатар хотын баруун хэсэгт тэсрэх материалын үйлдвэр байхгүй болон Улаанбаатар хотоос урагш, баруун зүгт тэсрэх материалын татан авалт хийхэд одоогийн байлаар зүүн талаас авч хотыг тойрдог нь эдийн засагт ашиггүй зэргийг судалсны үндсэн дээр Төв аймгийн Алтанбулаг суманд сонгон үйлдвэрийг байгуулахаар тооцоолсон. 
Proudly powered by Weebly
  • НҮҮР
  • БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ
    • ТЭСРЭХ БОДИС ИМПОРТ
    • ӨРӨМДЛӨГ
    • ТЭСЭЛГЭЭ
    • ТЭСРЭХ БОДИС ТЭЭВЭРЛЭХ, ХАДГАЛАХ
  • Бидний тухай
    • АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
  • Холбогдох